Бизнестээ мэдлэгийн барилга босгож, стратегийн хөрөнгө оруулалтаараа “Alliance Capital” капиталын ертөнцийг байгуулж, нэр төр, буянт үйлсээрээ тэргүүлнэ.
“СҮХЭС”-ийн портфолио удирдлагын тусгай мэдлэгтэй Бид: Үйл ажиллагааны салбар бүртээ тохирох “Сүхэсийн нандин зүйлс”-ийг санал болгож, түншлэлийн байгууламжаа угсрах замаар бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, хүртээмжтэй, организм болж төлөвших зорилготой.
1/Байгаль орчин, эрчим хүч, дэд бүтцийн бизнес департмент,
2/Уул уурхай, металл хүнд үйлдвэрлэлийн бизнес департмент,
3/Аж үйлдвэрийн санхүүжилтийн бизнес департмент,
4/Үл хөдлөх, барилгын материалын бизнес департмент,
5/Инноваци патент, тоног төхөөрөмжийн бизнес департмент,
6/Хими, биотехнологийн бизнес департмент,
7/Ахуйн аж үйлдвэрийн бизнес департмент,
8/Санхүүгийн аж үйлдвэрийн бизнес департмент,
9/Соёлын бүтээлч аж үйлдвэрлэлийн бизнес департмент
гэсэн 9 группээс гадна үнэт зүйлсийг сэргээн тогтоох Бизнесийн үйлчилгээний нэгжийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
СҮХЭС ПАРТНЕРС КОМПАНИЙН
АГРО ОЙН КЛАСТЕР
Тус кластерын үйл ажиллагаа:
“ТӨРӨЛЖСӨН 4 ЦОГЦОЛБОР”-уудаас бүрдэнэ.
Байгаль орчин, эрчим хүч, дэд бүтцийн бизнес департмент группын Байгаль орчны бизнесийн хэлтсийн Агро ойн кластерын мод үржүүлэг, тариалалтын нэгжүүд нь Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтаа тоон үзүүлэлтэд хөрвүүлэх иж бүрэн ажлуудыг үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж, энэхүү үр дүнгээ олон улсын баталгаатай системд бүртгэлжүүлэн Карбон зах зээлд оролцох, олон улсын кредитийн механизмийн дагуу, шилжүүлэх, худалдах, зорилгоор ажиллах, Тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тэргүүлэх байр сууринд хүрч ажиллахаар зорьж төслүүдээ хэрэгжүүлж эхлээд байна.
Үндэсний хэмжээнд экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг багасгах, цөлжилт, элсний нүүдлийг сааруулах, ногоон байгууламж, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвасын хэмжээг нэмэгдүүлэх, Монгол орны бүс нутгийн онцлогт тохируулан үе шаттайгаар урт хугацааны ажлууд төлөвлөн хэрэгжүүлэх “Агро ойн кластер” байгуулан ажиллаж байна.