АГРО ОЙН КЛАСТЕР
Байгаль орчин, эрчим хүч, дэд бүтцийн бизнес департмент группын Байгаль орчны бизнесийн хэлтсийн Агро ойн кластерын мод үржүүлэг, тариалалтын нэгжүүд нь Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ялгарлын бууралтаа тоон үзүүлэлтэд хөрвүүлэх иж бүрэн ажлуудыг үндэсний болон олон улсын түвшинд өрнүүлж, энэхүү үр дүнгээ олон улсын баталгаатай системд бүртгэлжүүлэн Карбон зах зээлд оролцох, олон улсын кредитийн механизмийн дагуу, шилжүүлэх, худалдах, зорилгоор ажиллах, Тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тэргүүлэх байр сууринд хүрч ажиллахаар зорьж төслүүдээ хэрэгжүүлж эхлээд байна.
Үндэсний хэмжээнд экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг багасгах, цөлжилт, элсний нүүдлийг сааруулах, ногоон байгууламж, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвасын хэмжээг нэмэгдүүлэх, Монгол орны бүс нутгийн онцлогт тохируулан үе шаттайгаар урт хугацааны ажлууд төлөвлөн хэрэгжүүлэх “Агро ойн кластер” байгуулан ажиллаж байна.
Тус кластерын үйл ажиллагаа:
“ТӨРӨЛЖСӨН 4 ЦОГЦОЛБОР”-уудаас бүрдэнэ
1. “МАРКЕТИНГ СУДАЛГАА, СУРТАЛЧИЛГАА, БОРЛУУЛАЛТЫН ЦОГЦОЛБОР”
/Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Модны жилийн цагираг судлалын лаборатори”, “Ойнгенетик, экофизиологийн лаборатори”, “Ойн мониторинг судалгааны лаборатори”, ”Ойн түймрийн судалгааны лаборатори” зэрэг судaлгаа, туршилт явуулдаг лабораториуд бүхий хувийн ойн институт байх ба интертайнмент, продакшн, студийг төрөлжүүлэн байгуулж сурталчилгаа борлуулалтын нэгжүүд ажиллуулна.
2. “САНХҮҮ, ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨРӨЛЖСӨН ЦОГЦОЛБОР”
/Үндэсний болон олон улсын хууль эрх зүй, ойн аж үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо менежментийн асуудал эрхэлнэ./
3. “ҮЙЛДВЭРЛЭЛ, ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ТӨРӨЛЖСӨН ЦОГЦОЛБОР”
/Ойн аж ахуйг гардан зохион байгуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба шаардлагатай “боловсорсон хүчин” бие бүрэлдэхүүн ажиллуулах, ажил хөдөлмөр эрхлэлтэнд хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх зэрэг менежментийн асуудал эрхэлнэ.
4. “МАТЕРИАЛ, ТЕХНИК, ТӨХӨӨРӨМЖИЙН ТӨРӨЛЖСӨН ЦОГЦОЛБОР”
/Ойн аж үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулахад шаардлагатай инноваци, технологи, материал техник тоног төхөөрөмжийн хангамжийн менежментийн асуудал эрхэлнэ.
“МОД ҮРЖҮҮЛЭГИЙН ТАЛБАЙ-2” ТӨСЛИЙН ТУХАЙ
Манайх эхний жилдээ
5 сая
мод үрслүүлсэн
Дунд хугацаанд
300 сая
мод үрслүүлэн
бойжуулахаар ажиллаж байна.